02THEONE (0-с 1-рүү)
02THEONE нь 2019 оноос хойш Монгол Улсад скейтбордын соёл, community-г хөгжүүлэх зорилготойгоор тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн үндэсний анхдагч skateboard брэнд юм. Бид гулгаж буй хүүхэд, залуусыг дэмжих, тэдний ур чадвар, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээ, уралдаан тэмцээн, эвентүүдийг тогтмол зохион байгуулж ирсэн.
Манай брэндийн философи нь “0-с 1-рүү” буюу эхлэлээс бүтээх, шинэ соёлыг бий болгох, залуусыг өөрсдийн замналаа зоригтой эхлүүлэхэд уриалахад чиглэн ажиллаж байна. 02THEONE нь зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна Монголын скейтбордын экосистемийг бүрдүүлэх, залуу үеийг идэвхжүүлэх, бүтээлч сэтгэлгээг дэмжихэд чиглэсэн цогц үйл ажиллагаа явуулдаг.
Цаашид бид дотоодын болон олон улсын түвшинд өргөжин тэлж, Монголын скейтбордын соёлыг дэлхийд таниулахыг зорьж байна.
